top banner

СХД-ийн Хүүхдийн нэгдсэн эмнэлэг агааржуулагчаа шинэчилжээ


2017-12-28 13:56:52
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас Хүүхдийн нэгдсэн эмнэлэгтээ шат дараалсан үйл ажиллагааг хэрэгжүүлж гадна агаарыг шүүж цэвэршүүлэх, дотор агаарыг гадагшлуулах төхөөрөмжүүд суурилуулсан байна.

Өвлийн цагт томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсдэг энэ үед хүүхдийн эмнэлгийн ачаалал эрс нэмэгддэг. Энэ хэрээр тасалгааны нарийн тоосонцорын хэмжээ ихэсдэг. Агаарын бохирдол дээд цэгтээ хүрсэн энэ үед эмнэлгийн тасалгааны агаарыг цэвэр байлгах ёстой. Уг төхөөрөмжийг ажиллуулснаар нарийн тоосонцорын хэмжээ 500-гаас 105 болтлоо буурч байгааг судалгаагаар тогтоожээ.



Тасалгааны агаарын чийгшил, нарийн тоосонцорын хэмжээг иргэд гар утсан дээрээсээ хянах боломжтойг дүүргийн удирдлагууд онцолж байна. Нийт 13 төхөөрөмжөөс гадна хэвтэн эмчлүүлэх өрөө бүрд тасалгааны агааржуулагч байрлуулжээ. 

Их ачааллын үед орны хүрэлцээ муугаас хүүхдүүд газар хэвтэн эмчлүүлэх тохиолдол гардаг. Харин энэ жил нэг ч хүүхэд газар хэвтүүлэн эмчлүүлэхгүй байх нөхцөлийг хангаж сургалтын танхим болон бусад нэмэлт өрөөнүүдийг тохижуулсан байна. Тус эмнэлэгт одоогийн байдлаар хоногт дунджаар 200 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Д.Өлзий

Сурталчилгаа
Монгол брэнд