top banner

Санхүүжилтгүйн улмаас Шүдэн уулын олдворыг шинжлэх асуудал хойшилжээ


2017-12-28 13:43:52
Зураг
 Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 4-нд Давст сумын нутаг дахь Шүдэн уулнаас олдсон эртний хүний булш одоог хүртэл орон нутгийн хамгаалалтад байсаар байна. Аймгийн зүгээс Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хандаж мэргэжлийн байгууллагаар эртний хүний булшийг шинжлүүлэх хүсэлт тавьсан ч тус яамны зүгээс хөрөнгө санхүүгийн асуудал шийдэгдээгүй гэдэг үндэслэлээр ажлыг хойшлуулаад байгаа аж.
Эртний булш олдсон Шүдэн ууланд Хилийн цэргийн 0245-р ангийн 3-р застав байрладаг тул тус заставын алба хаагчид булшийг хамгаалж байна. Шүдэн уул нь давсны уурхайтай учир малчид, бичил уурхайчид эндээс давс олборлодог юм. Эртний хүний булшийг Шүдэн уулын хормойгоос 3,5 м орчим гүнзгий газраас олсон бөгөөд давс, уулын хөрс хоёрын завсар байсан нь булшийг муутгаагүй байж болох талтай аж.
Б.Батхүү

Сурталчилгаа
Монгол брэнд