top banner
Шуурхай мэдээ

Аймгийн Засаг дарга А.Гылымхан үргэлжлүүлэн ажиллана


2017-12-28 13:13:19
Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх аймгийн ИТХ-ын "Аймгийн Засаг дарга А.Гылымханыг огцруулах тухай" 21 тоот тогтоолыг хүлээн авч танилцаад, түүнийг Засаг даргаар үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргажээ.

Тэрээр үндэслэлээ: "А.Гылымханы ямар хууль тогтоомж зөрчсөн, түүнийг хэн тогтоосон нь тодорхой бус, аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдаанаар түүнийг аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны Үндсэн чиглэлээ хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрсэн гэж төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дүгнэсэн" хэмээн тайлбарласан байна.

Дашрамд хэлэхэд, энэ сарын 25-ны өдөр аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдаанаар Засаг дарга А.Гылымханыг "хууль зөрчиж өөртөө хоёр орлогч томилсон, хүмүүсийг ажлаас хууль бусаар халсан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, ашиг сонирхлын зөрчилд автагдсан, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй" гэсэн үндэслэлээр хугацаанаас нь өмнө огцруулахыг дэмжсэн байсан юм.

Ө.Нурболат


Монгол брэнд