top banner

Шинээр 185 малчин өрх 1000-с дээш мал тоолуулжээ


2017-12-28 12:50:34
Зураг
Дундговь/МОНЦАМЭ/ Дундговь аймгийн мал тооллогын урьдчилсан дүнгээр шинээр 185 малчин өрх 1000-с дээш мал тоолуулж 2016 оныхоос 130,6 хувиар өссөн дүн гарсан байна.
Сумдаар нь авч үзвэл Сайнцагаан 16, Адаацаг 13, Баянжаргалан 6, Говь-Угтаал 13, Гурвансайхан 15, Дэлгэрхангай 9, Дэлгэрцогт 9, Дэрэн 13, Луус 15, Өлзийт 17, Өндөршил 5, Сайхан-Овоо 13, Хулд 16, Цагаандэлгэр 5, Эрдэнэдалай 20 нийт 185 малчин өрх шинээр тодроод байна.
 
Аймгийн хэмжээнд 2017 оны байдлаар нийт 790 мянгат малчинтай боллоо.
Т.Отгонтуяа

Сурталчилгаа
Монгол брэнд