Израильчууд "дэлхийн хамгийн өндөр лего цамхаг"-ийг барьжээ

Дэлхийн мэдээ | Сонин хачин
dorjkhand@montsame.mn
2017-12-28 11:35:34
ТЕЛЬ-АВИВ. /Спутник/. Израилийн Тель-Авив хотод сайн дурын ажилтнууд хотын оршин суугчдын хандивласан хагас сая лего тоглоомоор 40 м өндөр цамхаг босгосон байна. Тэд энэ бүтээлээ дэлхийн дээд амжилтын Гиннесийн номонд "дэлхийн хамгийн өндөр лего цамхаг" хэмээн бүртгүүлэхийг зорьж байгаа тухай “Спутник” агентлаг мэдээллээ.

Дэлхийн хамгийн өндөр лего цамхаг босгох төслийг 2014 онд хорт хавдраар нас барсан найман настай хүүгийн дурсгалд зориулан багш нь санаачлан хэрэгжүүлсэн гэнэ. Хүү хорт хавдартай тэмцэж байхдаа лего тоглоомоор цамхаг барьдаг байсан аж.
 
Сайн дурынхан 40 м өндөр цамхгийг Тел-Авив хотын Рабин талбайд босгосон байна.
 
Цамхгийг босгосон хүмүүс хотын захиргааныхантай хамтран энэхүү бүтээлээ Гиннесийн номонд оруулахаар шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлж байгаа гэнэ.
 
Одоогоор "лего тоглоомоор бүтээсэн дэлхийн хамгийн өндөр цамхаг” гэж Гиннесийн номонд бүртгэгдээд буй цамхгийг 2015 онд Италийн Милан хотноо болсон “Дэлхийн экспо-2015” үзэсгэлэн худалдааны үеэр тус улсын лего тоглоом үйлдвэрлэгч нэгэн компани босгож байжээ. Тус цамхаг нь 35 м өндөр аж.
Г.Доржханд
Холбоотой мэдээ