СХД-ийн Эрүүл мэндийн төв 98254999 дугаарын утсаар зөвлөгөө өгч байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
mn_tuul@montsame.mn
2017-12-28 08:50:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв өнгөрсөн 7 хоногт нийт 21.263 хүнд үйлчлүүлжээ.

Үүний 1212 буюу 5.7 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа нь өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин нийслэлийн дундажтай харьцуулахад томуугийн өвчлөл тус дүүрэгт 0.9 хувиар бага байна.

Тус дүүрэг ханиад томуугийн өвчлөл их байгаатай холбогдуулж хүүхдийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийн хоёр цэгийг өдөр бүр 17-22 цагийн хооронд баянхошуу, поликлиник салбар дээр ажиллуулж байгаа ба иргэдэд томуу, томуу төст өвчний зөвлөгөөг 98254999 дугаараар өгч байна.
Б.Туул
Холбоотой мэдээ