top banner
Шуурхай мэдээ

“Мандал-Голомт” ХХК-д шаардлага хүргүүлжээ


2017-12-27 21:59:08
Зураг

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн төв Алтай хотын албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн дулаан хангамжийн 90 орчим хувийг “Мандал голомт” ХХК дангаараа хариуцдаг байна.
Сүүлийн өдөр хоногуудад тус компанийн нэгдсэн халаалтын хоёрдугаар зууханд гэмтэл гарч 34 байгууллага, 980 өрхийн дулаан хангамж доголдож иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгөнд бодитой хохирол учрах нөхцөл бүрдсэн байна. Иймд аймгийн Онцгой комисс хуралдаж асуудлыг яаралтай шийдвэрлэж хэвийн үйл ажиллагааг хангахыг үүрэг болгосон бөгөөд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын орон нутаг дахь улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг хүргүүлээд байна.

 

                                                                                                                                                 Ш.Цоодол


Монгол брэнд