top banner

Уран бүтээлчид Засгийн газрын мөнгөн шагнал гардав


2017-12-27 17:14:42
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын уралдаан тэмцээнд онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд Засгийн газрын тогтоолоор мөнгөн шагнал олгодог уламжлалтай. Энэхүү шалгуурыг 2017 онд хангасан уран бүтээлчдэд өнөөдөр шагналыг нь БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа гардуулан өглөө.

БНХАУ-ын Учо хотод болсон Олон улсын Циркчдийн уралдаанаас алтан медаль хүртсэн Монгол циркийн хөгжлийн төвийн циркийн уран бүтээлчид, ОХУ-ын Санкт-Петербургт болсон дуурийн залуу дуулаачдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Э.Анхбаяр, АНУ-ын IBLA сангаас зохион байгуулдаг Барток Кабалевский-Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Монгол Улсын консерваторийн суралцагч М.Заяа, Д.Сувд, Г.Энхцаг, Г.Итгэлтөгс, Н.Цогт, Г.Анар, гуравдугаар байр эзэлсэн суралцагч Б.Есүй нар шагналаа гардсан юм.

Ж.Болор

Сурталчилгаа
Монгол брэнд