top banner
Шуурхай мэдээ

Дархан-Уул аймгийн шилдэг хүүхдүүд тодорлоо


2017-12-27 15:10:53
Зураг
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймагт 19 мянга гаруй хүүхэд багачууд байдаг. Эдгээр хүүхэд багачуудаас эрдэм мэдлэг, оюун ухаан, авьяас билэг, хөдөлмөр бүтээлээрээ шалгарсан 2017 оны онцлох хүүхдүүдэд аймгийн Засаг дарга бөгөөд “Хүүхдийн төлөө зөвлөл”-ийн тэргүүн С.Насанбат баяр хүргэж, шагнал гардууллаа.

Жил бүр сурлага, урлаг спорт, нийгмийн идэвх оролцоогоороо шалгарсан шилдгийн шилдэг хүүхдүүдийг улс, аймгийн “Оны шилдэг хүүхэд”-ээр өргөмжилж, аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж, алдаршуулдаг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу өнөөдөр 2017 оны Дархан-Уул аймгийн “Оны шилдэг хүүхдүүд”-эд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ аймгийн ЗДТГ-ын Хүндэтгэлийн өргөөнд боллоо. 

2017 оны “Оны шилдэг хүүхэд”-ээр Энэрэл цогцолбор сургуулийн 10б ангийн сурагч Нансалжавын Уянга, Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн 12-1 ангийн сурагч Лавжаргалын Анхзаяа, 4 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч Сувдын Төрбат, 2 дугаар сургуулийн 12г ангийн сурагч Баттулгын Заяа, Од цогцолбор сургуулийн 10д ангийн сурагч Ганхуягын  Анужин, Дархан Эмпати сургуулийн 11а ангийн сурагч Нэмэхбаярын Номин, Монгол Оюу сургуулийн 11-1 ангийн сурагч Даваацэрэнгийн Мишээх, 18 дугаар сургуулийн 9а ангийн сурагч Намжилдоржын Наранцацралт, Жигүүр цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Цэрэндоржийнй Мөнхдорж, Хонгор сумын 14 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч Батсүхийн Батбаяр нар шалгарч батламж шинэ жилийн бэлгээ гардан авлаа. 
 
Л.Отгонбаатар

Монгол брэнд