top banner

Бүх шатанд сахилга хариуцлагыг чангатгах захирамж гарлаа


2017-12-27 14:27:59
Зураг
Ховд /МОНЦАМЭ/ Шинэ жилийн баярын амралт, сурагчдын амралт эхэлж байгаатай холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын 2/ 3001 тоот  захирамж гарч албан байгууллага, аж ахуйн нэгжийн захирал, эрхлэгч нарт үүрэг чиглэл хүргүүллээ.
Ховд аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөнөөр аймгийн цаг үеийн ажлын мэдээлэл, Ховд дулааны станц төрийн өмчит хувьцаат компанид гарсан гал, түймрийн нөхцөл байдал, шинэ жилийн  баярын өдрүүдэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хариуцлагатай жижүүр томилон ажиллуулах, ажилтнуудын ажлын сахилга хариуцлагыг өндөржүүлэх,  ажлын байрны дэг журмыг чангатгах талаар хэлэлцэж бүх шатны удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.
Ховд дулааны станцаас халаалт авдаг албан байгууллага, айл өрх бүр  шугам сүлжээ дулаалгын үзлэг шалгалтыг дахин хийж, дулаан алдалтыг багасгах арга хэмжээг яаралтай авах, шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх өдөр, эхлэх, дуусах цаг, зохион байгуулах газар, баярын үйл ажиллагааны хөтөлбөрийг аймгийн ЗДТГ-ын төрийн Захргаа Удирдлагын хэлтэст ирүүлж, шөнийн 22 цагт баярын арга хэмжээг бүрэн дуусгах, цагийн зохицуулалтын арга хэмжээ авч Аймгийн Онцгой комиссын шийдвэрийг биелүүлэхийг даалгалаа. Мөн 2017 оны 12 сарын 29-нээс 2018 оны 1 сарын 1 хүртэл байгууллагын хариуцлагатай жижүүр ажиллуулах, хариуцлагатай жижүүрийн ажиллах хуваарийг төрийн Захиргаа Удирдлагын хэлтэст ирүүлж, хэрхэн ажиллаж, хэрхэн үүргээ гүйцэтгэсэн талаар мэдээлэх, албан тушаалтнуудын сахилга хариуцлагыг өндөржүүлж, аливаа ажил асуудлыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж, гүйцэтгэлийн явц үр дүнд тавих хяналтыг сайжруулж, хүлээлгэх хариуцлагыг чангатган Монгол Улсын Засгийн газрын 01 дүгээр албан даалгаврыг бүх шатанд хэрэгжүүлж ажиллах, Цагдаагийн газар аймгийн хэмжээнд нийгмийн дэг журмыг сахиулах, гэмт хэрэг зөрчлийг бууруулах, ард иргэдийн амгалан тайван байдлыг хангах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авч, эргүүлийн үйл ажиллагаа, хяналтыг эрчимжүүлж, 24 цагийн эргүүл ажиллахыг тус тус үүрэг болголоо.
Сотгууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагууд худалдаа үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаж, шөнийн 22 цагаас хойш иргэдэд үйлчлэхгүй байх, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг захирамжаар үүрэг болгоод байна.
                                                                                                                                А.Бямбасүрэн

Сурталчилгаа
Монгол брэнд