top banner

Чанарын менежментийн тогтолцооны чиглэлээр 11 дэх удаагийн зөвлөгөөгөө авлаа


2017-12-26 18:47:37
Зураг

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд MNS ISO 9001:2016 чанарын менежментийн тогтолцоо хэрэгжүүлэх ажлын хүрээнд Германы Олон улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрөөс санаачлан хэрэгжүүлж буй "Орон нутгийн цогц хөгжил-түншлэл" төслийн дэмжлэгээр 11 дэх удаагийн мэргэжлийн зөвлөгөөг авлаа.

Зөвлөх үйлчилгээг энэ удаад “ISO MONGOLIA”  компаний Зөвлөх Н.Цэцгээ хийж, Чанарын менежементийн тогтолцооны хүрээнд хэрэгжүүлж байгаа есөн журам, түүний хэрэгжилт, мөрдөлт, албан хаагчдын ажлын байрны эмх цэгц бүрдүүлэлтийг дахин сайжруулах чиглэлээр зөвлөгөө өгч ажиллав.

Тус байгууллага нь 2018 оны зургадугаар сард багтаан MNS ISO 9001:2016  стандартын гэрчилгээ авах зорилготой ажиллаж байна. Харин аймгийн Засаг дарга Г.Батжаргал төслийн зөвлөх багшийг хүлээн авч уулзах үеэрээ, “Бид энэ онд Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд чанарын менежментийн тогтолцоо  MNS ISO 9001:2016  стандартыг нэвтрүүлэх ажлыг хийсэн. Энэ стандарт хөрсөн дээрээ хэрэгжих зайлшгүй шаардлага манайд бий. Бодитой үр дүнгүй ажил манайд хэрэггүй. Тиймээс бид гэрчилгээ авах гэж яарахгүй, энэ стандарт хэзээ үр дүнтэй хэрэгжинэ тэр үед гэрчилгээг авна” гэдгийг онцолж байлаа.

Сонирхуулахад, Аймгийн ИТХ-ын ажлын албаны үйл ажиллагаанд MNS ISO 9001:2016 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж, хэрэгжүүлэх зорилт тавин, аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хийж байна. Энэ хүрээнд “ISO MONGOLIA” компаний Зөвлөх Н.Цэцгээ MNS ISO 9001:2016 чанарын менежментийн тогтолцооны талаарх танилцуулга сургалтыг хийсэн юм. Баянхонгор аймгийн ИТХ-ын ажлын алба нь MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлж, гэрчилгээжсэнээр Монгол Улсад анхны чанарын менежментийн тогтолцоо хэрэгжүүлсэн Нутгийн өөрөө удирдах байгууллага болох аж.

                                                                                                                                                Б.Мөнхзул


Монгол брэнд