top banner
Шуурхай мэдээ

Сумдын Мал эмнэлгийн үржлийн тасагт мотоцикль олгов


2017-12-26 17:51:22
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-аас сумдын Мал эмнэлэг, үржлийн тасгийн материаллаг баазыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг дэмжих зорилгоор мотоцикль олгоод байна. Япон улсад үйлдвэрлэсэн “Yamaha” фирмийн тус бүр 3 сая төгрөгийн үнэ бүхий мотоциклийг 19 сумын МЭҮТ-т өгчээ.
“2017 онд УИХ-аас батлан гаргасан “Малын эрүүл мэндийн тухай хууль”, “Малын генетикийн нөөцийн хууль” болон орон нутгаас гаргасан тогтоол шийдвэрүүдийг малчдад сурталчлах, хуулийн хэрэгжилтийг хангахад гол зорилгоо болгон ажиллаж байна. Энэ хүрээнд МЭҮТ-ийн үйл ажиллагааг чанаржуулахад дэмжлэг туслалцааг үзүүлээр байна. 2017 онд пургон машин олгож байсан” хэмээн аймгийн ХХААГ-ын дарга С.Цэдэнбалжир хэлж байв.
Төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлж, малчдаас ирүүлэх мал, амьтан халдварт өвчнөөр өвчилсөн байж болзошгүй гэх сэжигтэй тохиолдлын үед  дуудлага үйлчилгээний бэлэн байдлыг хангах нь чухал учраас унах унаатай болж байгаадаа талархаж байгааг МЭҮТ-ийн мэргэжилтнүүд илэрхийлж байлаа.
Б.Батчимэг

Монгол брэнд