top banner

Нэгдсэн эмнэлэг нярайн шарлалт хэмжигч багажтай боллоо


2017-12-26 16:27:22
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт Их мөнх наран санхүүгийн байгууллагаас 2 сая 400 мянган төгрөгийн өртөг бүхий шарлалт хэмжигч багажийг гардуулан өглөө. Сүүлийн жилүүдэд төрөлтийн дараах нярайн шарлалт нэмэгдэж байгаа гэнэ.
Нярайг шарлалттай  эсэхийг эмч нар зүүгээр хатгаж цус авч шинжилдэг байсан бол шарлалт хэмждэг багаж нь зүүгээр хатгахгүйгээр шарлалттай эсэхийг тодруулдаг ач холбогдолтой гэнэ. Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт жилд 2000 гаруй эх амарждаг бөгөөд ээжүүд төрсний дараа хүүхдээ хөхөөр хооллох нь нярайн шарлалт болон олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэдгийг Нэгдсэн эмнэлгийн дарга С.Чагнаадорж хэлж байлаа.

Б.Гантуяа
 
 

Сурталчилгаа
Монгол брэнд