top banner

Энэ онд Өрхийн эрүүл мэндийн гурван төв автомашинтай болжээ


2017-12-26 16:02:55
Зураг
Орхон/МОНЦАМЭ/  Энэ онд Орхон аймгийн  эрүүл мэндийн салбарт 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэнээс БОЭТ-ийн Мэс засал, Гэмтлийн тасгийг 170.4 сая төгрөгөөр засварлажээ. Мөн Түргэн тусламжийн тасагт Эрүүл мэндийн яам болон орон нутгийн төсвийн 140 сая төгрөгөөр 4 автомашин  өгсөн байна.
Өрхийн эмнэлэгүүдийг нэгдсэн байртай болгох, тоног, төхөөрөмжүүдийг нь сайжруулах зорилгоор “Мэнд цэцэн”, “Үйлс бадрах”, “Мөнхийн гэгээ” ӨЭМТ-ийг тус бүр автомашинтай болгож улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 50 ортой Хүүхдийн эмнэлгийн барилгыг барьж хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна гэж аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс мэдээллээ. Мөн энэ онд нярайн эндэгдэл дөрөв дахин буурсан нь аймаг орон нутгаас дутуу нярайд шаардлагатай вакциныг орон нутгаас шийдэж 35 сая төгрөг, Нярайн тасагт ажиллах жижүүр эмч, сувилагчийн цалингийн нэмэгдэл урамшуулалд орон нутгаас 15 сая төгрөг төсөвлөсөн ийнхүү үр дүнгээ өгчээ.
2016 онд 25 нярай эндсэн бол 2017 онд 6 нярай эндсэн байна.
                                                                                                                                                          Б.Оюун-Эрдэнэ 

Сурталчилгаа
Монгол брэнд