top banner
Шуурхай мэдээ

Ханх Мондын хил энэ сарын 29 -өөс 9 хүртэл хаана


2017-12-26 15:40:26
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Шинэ жилийн баяр болж байгаатай холбогдуулан Ханх  Мондын хил энэ сарын 29 -өөс ирэх оны нэг сарын 9 хүртэл хаахаар болжээ. ОХУ-ын Хиагтын хэсгийн хилийн бүрэн эрхт төлөөлөгчөөс ирүүлсэн албан захидлаар ОХУ-ын Засгийн газраас 2018 оны 1-р сарын 1-8-ы өдрүүдэд бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан байна.
Харин Монгол Улсаас энэ сарын 29-ий өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан тул Монгол Улс, ОХУ-ын хооронд байгуулсан "Монгол Оросын улсын хилийн дэглэм сахиулах тухай" гэрээний 26-р зүйлийн дагуу хоёр улсын бүрэн эрхт төлөөлөгч нар харилцан тохиролцож энэ оны 12 сарын 29-өөс ирэх оны нэг сарын 9-ний өдөр хүртэл Ханх Мондын хилийн боомтоор зорчигч, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан ажээ.
Б.Гантуяа
 

Монгол брэнд