top banner
Шуурхай мэдээ

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гэрэл зурагчин Б.Баттөгсийн бүтээл гуравдугаар байранд оржээ


2017-12-26 15:27:45
Зураг
Орхон/МОНЦАМЭ/  Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Монголын уул уурхай, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв” ТББ  хамтран “Монголын уул уурхайн салбар-95 жил” гэрэл зургийн уралдаан зарлажээ.
Уг уралдааны  “Хариуцлагатай уул уурхай” номинацид Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Олон нийттэй харилцах албаны гэрэл зурагчин Б.Баттөгсийн “Уурхай дагасан хөгжил” сэдэвт гэрэл зургийн бүтээл гуравдугаар байранд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. Шагналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал гардуулсан юм. Уг гэрэл зургийн уралдаанд ирсэн  300 гаруй бүтээлээс  шилдэг 30 гэрэл зургаар  үзэсгэлэн гаргах ажээ.
Дашрамд дурдахад, “Эрдэнэт үйлдвэр” ХХК  уул, уурхайн 95 жилийн ойг тохиолдуулан ажилчиддаа тус бүр 500.000, өндөр настаны тэтгэвэр болон мэргэжлээс шалтгаалах өвчнөөр ажлаас чөлөөлөгдсөн иргэдэд тус бүр 300.000 төгрөгийн урамшуулал олгохоор боллоо.
Б.Оюун-Эрдэнэ
   
 

Монгол брэнд