top banner

Цэцэрлэгүүдийн тусгай зөвшөөрлийг сунгалаа


2017-12-26 14:33:30
Зураг
Увс /МОНЦАМЭ/. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа таван жил болоод дуусдаг байна. Увс аймгийн 30 цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Боловсролын тухай хуулийн дагуу шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан үзээд таван жилийн хугацаатайгаар сунган цэцэрлэгийн эрхлэгч нарт өчигдөр Батламжийг нь гардуулан өгсөн юм.
Эдгээр цэцэрлэгүүдийн 18 нь хөдөөгийн сумдын цэцэрлэг юм. Харин үлдсэн нь аймгийн төв дэх улсын болон хувийн цэцэрлэгүүд байна. Энэ үеэр аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс Боловсрол, Соёл урлаг, Эрүүл мэндийн салбарын бүсчилсэн туршлага судлах-зөвлөлдөх уулзалтын хүрээнд тухайн салбарын хэлэлцүүлгээр шалгарсан, үр дүнд хүрсэн Тэргүүн туршлагыг нэвтрүүлж хэрэгжүүлж буй байгууллагуудын батламжийг мөн гардууллаа.
Б.Батхүү

Сурталчилгаа
Монгол брэнд