Хөвсгөлд тэнгэр дуугарчээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2017-12-25 15:03:17
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нэгдүгээр баг Ороохын даваа, Нарийны эх гэдэг газар өчигдөр өдрийн 13 цаг, үдээс хойш 16 цагт тус тус хоёр удаа тэнгэр дуугарсан байна.
Энэ тухай Жаргалант сумын нэгдүгээр багийн малчин  Ж.Ичинхорлоогоос тодруулахад, "Манай нутагт бага зэргийн салхитай дулаахан өдөр байсан. Тугалаа тууж явтал гэнэт тэнгэр дуугарч, тугал үргээд сонин юм болсон. Өвлийн сард бүр ес эхэлчихсэн байхад тэнгэр дуугархаар их гайхсан. Дээр үед 2000 оны эхээр өвлийн сард нэг удаа тэнгэр дуугарсан юм. Тэр жилийн өвөл, хавар их хатуу болсон юм гэнэ лээ" гэж хэлж байлаа.

Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ