top banner

“Орших” кино театр 2017 онд 1700 хүүхдэд үнэ төлбөргүй кино үзүүлжээ


2017-12-25 14:36:15
Зураг
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Худалдаа, aж үйлдвэрийн танхим бизнес эрхлэгчдийн шилдгүүдийг шалгаруулах “Enterprenuer-2017” арга хэмжээ зохион байгууллаа. Энэ жил оны онцлох аж ахуй нэгжид 15 салбарт, 70 гаруй байгууллага нэр дэвшсэн байна.
Үүнээс  эрүүл мэндийн салбар “Мишээл” эмнэлэг, үйлчилгээний салбарт “Хаан хүнс катеринг”, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч шилдэг байгууллагаар “Орших” синема кино театрын хамт олон шалгарлаа. Орших синема нь 2017 онд нийгмийн зорилтот бүлэг, өрх толгойлсон эмэгтэйчүүд болон 1700 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй кино үзүүлжээ. Харин нийтийн тээврийн салбарт “Автомастер төв”, автозамын салбарт “Өлзий хутагийн наран”, аялал жуулчлалын салбарт “Вэнс” компани, барилгын салбарт “Тэнгэр хишиг” компани, Банк санхүүгийн салбарт “Хас” банк, боловсролын салбарт “Мажик” консалтинг аудит компани шалгарчээ. Газар тарилангийн салбарт “Орхон тариа” ХХК, хөнгөн үйлдвэрийн салбарт “Дүдү” компани, хүнсний салбарт “Орхон-Энх бүтэмж”, хүнд үйлдвэрийн салбарт “Эрдмин” оны шилдгээр тодорлоо.
Б.Оюун-Эрдэнэ 

Сурталчилгаа
Монгол брэнд