top banner

Хятадын "газар уснаа явагч" анхны нисэх онгоц туршилтын нислэгээ амжилттай үйлджээ


2017-12-25 11:04:46
Зураг
ЖУХАЙ. /Шиньхуа/. Хятад улсын дотооддоо үйлдвэрлэсэн "газар уснаа явагч" анхны том оврын нисэх онгоц ням гарагт буюу өчигдөр Гуандун мужид анхны нислэгээ амжилттай үйлджээ.

“Шиньхуа” агентлагийн мэдээлснээр, “AG600” нисэх онгоц нь өчигдөр Гуандун мужийн Жухай хотын нисэх онгоцны буудлаас хөөрч, нэг цаг орчим нислэг үйлдсэн байна. Энэхүү  үйл явдлыг Хятадын төв тезевиз улс орон даяараа шууд дамжуулсан гэнэ.

“AG600” онгоцыг зохион бүтээх ажил 2009 оноос эхэлсэн бөгөөд онгоцны эд энгийн 95 гаруй хувийг Хятадын компаниуд нийлүүлжээ.

36.9 м урт энэ онгоц нь  53.5 тоннын даацтай, хамгийн дээд тал нь 500 км/ц хүртэл хурдалж, буулгүйгээр 4500 км замыг туулж, 12 цагийн турш нисэж чадна.

Энэ онгоц нь ердийн нисэх онгоц шиг л хөөрч, газардахаас гадна  наад зах нь 1500 м урт, 200 м өргөн бөгөөд 2.5 м гүн усан замаас хөөрч, газардах боломжтой ажээ.

“AG600” нисэх онгоцыг ойн түймрийг унтраах, далай тэнгист аврах ажиллагаа явуулахад ашиглах, далай тэнгист судалгаа хийх зорилгоор зохион бүтээсэн байна. 
Г.Доржханд

Сурталчилгаа
Монгол брэнд