top banner
Шуурхай мэдээ

ЕБС-ийн сурагчдыг 1 дүгээр сараас эхлэн сар амраах урьдчилсан төлөв гарчээ


2017-12-22 16:31:43
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх томуу, томуу төст өвчний өвчлөл ихэсч буйтай холбогдуулан шаардлагатай бол сурагчдын хоёрдугаар улирлын хугацааг сунгах чиглэл өгч, Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгов.
ЕБС-ийн сурагчдын 2018 оны нэгдүгээр сарын 01-нээс хоёрдугаар сарын 01-ний хугацаанд амраахаар урьдчилсан төлөвлөлт хийж байна хэмээн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ярилаа.

Өнөөдрийн байдлаар амбулаторийн үзлэгт томуу, томуу төст өвчин 6.2 хувийг эзэлж байна. Олон улсын стандартаар амбулаторийн үзлэгт өвчлөл 10-аас дээш хувьд хүрвэл дэгдэлт гэж үздэг. Сургуулийн ирц 75 хувь, цэцэрлэгийн ирц 95 хувьтай байгаа аж. Томуугийн 6 вирус эргэлтэд байгаа бөгөөд эдгээр нь хавсарсан тохиолдолд өвчин хүндрэх эрсдэлтэй байна.

Эцэг, эхчүүдэд анхааруулахад олон хүнтэй газраар хүүхдүүдээ авч явахгүй байх, өвчин хүндрээгүй бол өрхийн эмнэлгээс зөвлөгөө авч аль болох гэрийн нөхцөлд эмчилж хавсарсан вирусээс сэргийлэх нь зүйтэй болохыг эмч. мэргэжилтнүүд зөвлөж байна.
Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

Монгол брэнд