top banner
Шуурхай мэдээ

Агаарын бохирдлыг стандартын үзүүлэлтээс даваагүй гэж дүгнэлээ


2017-12-22 08:16:27
Зураг
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн мэргэжлийн хяналтын газар "Булган мээж" ХХК-ийн нэгдсэн халаалтын зуухнуудын хаягдал орчиндоо хэрхэн нөлөөлж байгаад шалгалт хийлээ.
Аймгийн байгаль, аялал жуулчлалын газар, Ус цаг уур, орчны шинжилгээний газрын байгаль орчны шинжилгээний лабораторийн хамтарсан шинжилгээгээр аймгийн төвийн агаарын бохирдлын азотын давхар исэл, хүхэрлэг хийн хэмжээ стандартад заагдсан хэмжээнээс давсан үзүүлэлт гараагүй нь тогтоогдлоо гэж мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
Харин төвлөрсөн халаалтын зуухны орчны хөрс, ус, агаарын дээжийг шинжлүүлээгүй, зуухыг үнс баригч төхөөрөмжөөр тоноглоогүй зөрчил илэрсэн байна.
Дулаан үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа Баянтээгийн уурхайн нүүрс шаталт сайтай боловч тортог ихтэй, зуухны технологи хуучирсан, утаа тортог шүүгч байхгүй учир орчны бохирдол илэрхий байна гэж иргэд шүүмжилдэг. Үүнээс үүдэн долоон уурын зуухны утаа өглөө, орой бүр суунаглаж, орчин тойрон нь үнсэнд дарагдсаар байгаа юм.
М.Батжаргал

Монгол брэнд