Төрийн байгууллагын үйлчилгээнд иргэдийн сэтгэл ханамж тавь гаруй хувьтай гарчээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2017-12-21 18:48:01
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төрийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар хэрэглэгчийн үнэлгээг авахад судалгаанд оролцсон иргэдийн сэтгэл ханамжийн түвшин тавь гаруй хувьтай гарчээ.
-Монгол Улсад нийгмийн хариуцлагыг сайжруулах төслийн хүрээнд хэрэглэгчийн үнэлгээг хийх төслийг хэрэгжүүллээ. Хэрэглэгчийн үнэлгээ хийх төслийг Дархан-Уул, Булган аймагт хэрэгжүүлж, үнэлгээний мөрөөр хийх ажлаа төлөвлөлөө. Тус аймгийн хувьд судалгааны санал асуулгад 800 гаруй иргэн оролцож, төрийн байгууллагын үйлчилгээг үнэлсэн. Энэ үнэлгээг бусад аймагтай харьцуулан дүгнэх боломжгүй, туршилтын журмаар хийсэн судалгаа юм. Цаашдаа нэгдсэн аргачлалаар улсын хэмжээнд хийнэ. Булган аймгийн хувьд хэрэглэгчийн үнэлгээний мөрөөр тодорхой ажил хийхээр төлөвлөж байна гэж Дэлхийн банкны төслийн зөвлөх Л.Булган ярилаа.
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Дэлхийн банкнаас хэрэгжүүлсэн төрийн байгууллагын хэрэглэгчийн үнэлгээг хөндлөнгийн хараат бус байгууллагаар хийлгэх төслийг тус аймгийн Залуучуудын холбоо гүйцэтгэж, аймгийн хүн ам, нутаг дэвсгэр, нийгэм, эдийн засгийн онцлогийг харгалзан найман сумаас судалгаа авсан байна.
М.Батжаргал
Холбоотой мэдээ