Сүхбаатар аймгийн шилдэг морьд, шилдэг уяачид шалгарлаа

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2017-12-21 17:39:08
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Жавхлант шарга морин спорт уяачдын холбоо /МСУХ/ 12 дугаар сарын 20-ны өдөр уяачдын шинэ жилээ тэмдэглэж,оны шилдгүүдээ шалгаруулжээ. Шилдэг зургаан насны эзэд болоод шилдэг гурван уяачийг шалгаруулсан байна.

2017 оны шилдэг азаргаар Уулбаян сумын уяач н.Отгонбаатарын хээр, шилдэг их насаар  Дарьганга сумын уяач Г.Эрдэнэбилэгийн хонгор, шилдэг соёолонгоор Онгон сумын уяач н.Мөнхбатын хүрэн, шилдэг хязаалангаар Халзан сумын уяач Б.Мөнхтөрийн алаг, шилдэг шүдлэнгээр Халзан сумын уяач Э.Төмөрсүхийн зэгэл хонгор, шилдэг даагаар Сүхбаатар сумын харъяат Ш.Сүх-Очирын хүрэн тус тус шалгарчээ.

Харин Сүхбаатар аймгийн 2017 оны шилдэг уяачаар Эрдэнэцагаан сумын уяач Э.Мөнх-Эрдэнэ, У.Тамир, Асгат сумын уяач н.Эрдэнэсүрэн нар тодорсон байна.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ