top banner
Шуурхай мэдээ

Монгол Улс архины хэрэглээгээрээ Азид дөрөвдүгээрт бичигдэж байна


2017-12-21 14:10:44
Зураг
ШИНЭ ДЕЛИ. /ASIA NEWS NETWORK/. Монголчууд архи согтууруулах ундааны хэрэглээгээрээ Азид дөрөвдүгээрт орж байна гэж ДЭМБ мэдэгдсэнийг Азийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын эвсэл уламжлав.

ДЭМБ-ын 2015 онд явуулсан судалгааны тайланд дурдсанаар, Азид архи согтууруулах ундааны хэрэглээгээрээ Өмнөд Солонгос нэгдүгээрт, Вьетнам хоёрдугаарт, Таиланд гуравдугаарт орж байгаа бол Монгол дөрөвдүгээрт орж байна.

Жилд нэг хүнд ногдох архины хэмжээ

Өмнөд Солонгос-10.9 л

Вьетнам- 8.7 л

Таиланд -8.3 л

Монгол- 7.8 л

Хятад- 7.6 л

Харин Пакистан, Бангладеш болон Индонез улс архины хэрэглээгээрээ Азид хойноосоо эхний гуравт бичигдэж байна.

Тодруулбал, Пакистанд жилд нэг хүнд ногдох архины хэмжээ ердөө 0.1 л, Бангладешт 0.2 л байгаа бол Индонезид 0.6 л байна.
 
 
Г.Доржханд

Монгол брэнд