top banner

Насан туршийн боловсролын ангийн суралцагч Монгол Улсын шилдэг сурагч боллоо


2017-12-20 22:17:35
Зураг

Завхан/МОНЦАМЭ/ Завхан аймгийн Улиастай сумын Дөрөвдүгээр сургуулийн сурагч Батбаярын Оюунбилэг Монгол Улсын шилдэг сурагчаар тодорчээ.
Тэрээр Австри улсын Вена хотноо өнгөрсөн гуравдугаар сарын 14-25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Тусгай ОЛИМП-ийн цасны гуталтай гүйлтийн 100 болон 200 метрийн төрөлд хос мөнгөн медаль хүртжээ. Б.Оюунбилэг нь  Улиастай сумын Бүрэн дунд IV сургуулийн Насан туршийн боловсролын ангийн суралцагч бөгөөд "Биеийн тамир, спорт, бие бялдрын хөгжил" төрөлд Монгол Улсын шилдэг сурагч болж буй ажээ. Хэдхэн хоногийн дараа Монгол улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх Монгол Улсын Шилдэг Хүүхдүүдийн шагналыг Улаанбаатар хотноо Төрийн ордонд гардуулж баяр хүргэх юм байна.
Дашрамд өнгөрсөн жил Завхан аймгмйн Алдархаан сумын харьяат, Улиастай сумын Дэвшил сургуулийн суралцагч Билгээгийн Дэмбэрэлсүрэн “Эх орны түүх, соёл, өв уламжлал” төрөлд Монгол Улсын шилдэг сурагчаар шалгарч байсан ажээ.

Б.Мягмарсүрэн 


Сурталчилгаа
Монгол брэнд