Нөмрөг сумын цаг уурын өртөө шинэ байртай болжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2017-12-20 00:25:10

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Нөмрөг сумын цаг уурын өртөө 90 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ байртай боллоо.
Тус сумын цаг уурын харуул нь анх 1961 онд байгуулагдаж байсан бол 1992 онд Цаг уурын өртөө болж өргөжжээ. 2002 оноос хойш аж ахуйн аргаар барьсан стандартын шаардлага хангаагүй барилгад үйл ажиллагаагаа явуулж байгаад 2012 онд Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр актлагдсан байна. Харин энэ онд  нийт 90 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ байртай болж ажилчид нь тохь тухтай, дулаан орчинд ажиллах нөхцөл бүрджээ. Барилгын нийт төсвийн 45 сая төгрөгийг нь тус сум орон нутгийн хөгжлийн сангаасаа санхүүжүүлсэн байна.
Дашрамд Завхан аймагт 24 сумын цаг уурын өртөө ажиллаж байгаа бөгөөд үүнээс 14 сум нь шаардлага хангасан цаг уурын өртөөний шинэ байртай ажээ.  

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ