top banner

Аймгийн ХХҮГ-ынхан оны "онцлох ажлууд"-аа нэрлэв


2017-12-19 20:47:12
Зураг
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар 2018 оныг ажил, амжилтаар дүүрэн угтаж байна. Тус хамт олон дараах ажлуудыг "2017 оны онцлох"-оор нэрлэжээ.

-Монгол Улсын Засгийн газар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачлан батлуулсан ахмад настны нийгмийн хамгааллын хуулийн 6.4, 6.5-д заасны дагуу “Насны хишиг” үйлчилгээг олгох ажлыг зохион байгуулж, жилд хоёр удаа буюу Цагаан сар, Баяр наадмын үеэр аймгийн хэмжээнд нийт 3138 ахмад настанд  511,1 сая төгрөгийн насны хишиг олгов.

-Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг гуравдугаар сарын 31-ний өдрийн 10 цагаас дөрөвдүгээр сарын есний өдрийн 22.00 цаг хүртэл явуулж, нийт 14648 өрх хамруулахаас мэдээлэл цуглуулах үед 976 өрхийг нэмж хамруулах чиглэл ирсний дагуу 15621 өрхийг бүртгэн, 26 өрх буюу 0,2 хувь нь судалгаанд хамрагдахаас татгалзсан үзүүлэлттэй, 15595 өрх буюу 99,8 хувийг хамруулав.

- Өрхийн мэдээллийн нэгдсэн /ӨМНС/ санд бүртгэлтэй босго онооны нөхцөл хангасан өрхийн 18442 хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг шууд зарцуулах эрхтэйгээр олгож байсан бол Засгийн газрын шийдвэрээр ӨМНСанд бүртгэлтэй хүүхэд бүхэнд олгохоор заасны дагуу Хэнтий аймгийн хэмжээнд нийт 35552 хүүхдэд шууд зарцуулах эрхтэйгээр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгоод байна.

-Аварга тосон дахь Ахмадын амралт сувиллын газарт аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 33 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гаднах бохирын цооног, боловсон “00”, душ шинээр хийлгэн ахмадуудын амрах орчинг сайжруулав.

Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар батлагдсан төсвийн хүрээнд халамжийн сангаас нийт 25045 иргэнд 6,3 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Харин хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 954.2 сая төгрөгийг 3180 иргэнд зарцуулжээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлийн 2017.01.27-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор зургаан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилласан гэлээ.
Д.Одонтунгалаг

Сурталчилгаа
Монгол брэнд