top banner
Шуурхай мэдээ

ОНХС-ийн хөрөнгө 1,1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж батлагджээ


2017-12-19 19:54:53
Зураг
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө 2018 онд 3,1 тэрбум төгрөгөөр батлагдсан нь энэ оныхоос 1,1 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Үүнээс сумдад 1,2 тэрбумыг, аймгийн орон нутгийн хөгжлийн санд 1,3 тэрбум төгрөг хуваарилсан байна. Мөн ОНХС-аас мал эмнэлгийн үйлчилгээ болон хот тохижуулах байгууллагын зарлагад 617,3 сая төгрөгийг нь зарцуулахаар хуваарилжээ.

Хэнтий аймгийн ОНХС-ийн хөрөнгөөр дараах төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна. Тодруулбал,
-Баян-Адрага сумын гадна дулаан хангамжийн ажилд 400,0 сая төгрөг
-Шинэ Өндөрхаан хорооллын гадна холбоожуулах ажилд 70,0 сая төгрөг
- "Өндөрхаан хот тохижилт" ОНТҮГ-т хогны машин авахад 109,5 сая төгрөг
-Сургууль, цэцэрлэгүүдийн ус ариун цэврийн байгууламжийг сайжруулахад 40,0 сая төгрөг
-Хэрлэн сумын 1, 5-р багт ухаалаг худаг байгуулахад 16,0 сая төгрөг
-Сав баглаа боодлын тоног төхөөрөмж авахад 25,0 сая төгрөг
-Ардын хувьсгалын 97 жилийн үндэсний их баяр наадмын зардалд 50,0 сая төгрөг
-Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагааны стандартыг хангахад 5,6 сая төгрөг
-Амаржих газрын засварт 10,0 сая төгрөг
- Дэд хөтөлбөрүүдийн зардалд 285,0 сая төгрөг
-Ахмадын ордон байгуулахад 250,0 сая төгрөг
-Хэрлэн сумын 3-р багт байрлах цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтонд 111,8 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Сангийн яам, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой амьжиргаа-3” төслийн хүрээнд ирэх онд орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг дэмжих, сайн гүйцэтгэлийг урамшуулах зорилгоор бүх сумдын орон нутгийн хөгжлийн санд урамшуулал, дэмжлэг олгож байгааг тус аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнд багтаасан байна.
Д.Одонтунгалаг

Монгол брэнд