top banner

Хөгжлийн бэрхшээлтэй залуусын ажлын байрыг дэмжихийг хүслээ


2017-12-19 19:10:36
Зураг
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймаг энэ оныг “Залуусын хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, сар бүр салбар салбарын төлөөлөл болсон залуусын үгийг сонсож, санал бодлоо хуваалцаж байгаа билээ. Энэ удаагийн “Залуучуудаа сонсох өдөр”-өөр хөгжлийн бэрхшээлтэй залуусын төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.
Уулзалтад аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Н.Алтанцэцэг, ГБХЗХГ-ын дарга Э.Жавхлан тэргүүтэй албаны хүмүүс оролцжээ. Уулзалтын үеэр хувиараа бизнес эрхлэх боломжтой хөгжлийн бэрхшээлтэй залуучуудад хотын төвд газрын асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх танхимтай болох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жижиг дунд бизнесийг олон нийтэд сурталчлан таниулж, тэдэнд дэмжлэг үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд зуучилж, тэдний чадавх хөдөлмөрийг үнэлэх гэх мэт үр дүнтэй саналыг залуучууд дэвшүүллээ.

Өнгөрсөн хугацаанд “Залуучуудаа сонсох өдөр”-т 270 гаруй залуус оролцож, тэдний санал хүсэлтийн дагуу 60 гаруй сая төгрөгийн ажил хийсэн гэж аймгийн ГБХЗХГ-аас мэдээллээ. 
Д.Дэлгэрмаа

Сурталчилгаа
Монгол брэнд