top banner

800 гаруй албан хаагч сургалтад хамрагджээ


2017-12-19 18:02:53
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд төрийн албыг чадварлаг, мэдлэг боловсролтой, мэргэшсэн албан хаагчдаар бэхжүүлэн, төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж буй. 2017 онд төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх нийт 33 удаагийн сургалтанд давхардсан тоогоор 800 гаруй төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч хамрагджээ.
Аймгийн ЗДТГ, Германы  хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөр, Орон Нутгийн Цогц Хөгжил-Түншлэл төсөлтэй хамтран Төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх сургалт, эрдэмтдийн өдөрлөгийг гуран болон 11 дүгээр саруудад зохион байгуулсан. Мөн Төрийн үйлчилгээний анхан шатны нэгжид ажиллаж байгаа Багийн дарга нарыг чадавхжуулах, төрийн үйл ажиллагааг иргэдэд шуурхай, хүртээмжтэй, чанартай хүргэх зорилгоор 20 сумын 104 багийн дарга нарт холбогдох хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэх, багийн даргын эрх, үүргийн талаарх нэгдсэн ойлголт өгчээ.
                                                                                                                                      Б.Мөнхзул

Монгол брэнд