Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны гишүүдийн тоо 4-өөр нэмэгдлээ

Дэлхийн мэдээ | Эдийн Засаг
dorjkhand@montsame.mn
2017-12-19 16:42:29
БЭЭЖИН. /Шиньхуа/. Кукийн арлууд, Вануату, Беларусь болон Эквадор улсыг  Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд /АДБХОБ/ гишүүнээр элсүүлэхээр болсон тухай “Шиньхуа” агентлаг мэдээллээ.

АДБХОБ-ны Ерөнхийлөгч Зинь Лицюнь өнөөдөр мэдэгдэл хийхдээ “Кукийн арлууд, Вануату, Беларусь болон Эквадор гэсэн дөрвөн улсыг гишүүнээр элсүүлэх шийдвэрийг банкны Удирдах зөвлөлийнхөн гаргалаа. Гишүүдийн тоо тогтвортой өсөн нэмэгдсээр байгаа нь олон улсын хамтын нийгэмлэг АДБХОБ-ийг хүлээн зөвшөөрч, энэ банкинд итгэл хүлээлгэж буйн илрэл юм” гэжээ
 
2016 оны нэгдүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж эхлэхдээ тус банк нь 57 гишүүнтэй байсан бол одоо 84 гишүүнтэй болоод байна.
 
АДБХОБ нь бүс нутгийн улсуудын дэд бүтцийг сайжруулах зорилготойгоор БНХАУ-ын санаачилгаар байгуулагдсан олон улсын хөгжлийн банк юм. Монгол Улс нь тус банкны гишүүдийн нэг билээ.

Энэ сарын эхээр тус банк нь Хятад улсын 510 орчим тосгоны 216750 айл өрхийг байгалийн хий түгээх сүлжээнд холбох төслийг хэрэгжүүлэхэд 250 сая ам.долларын зээл, Энэтхэгийн Бангалор хотод цахилгаан метро барихад зориулан 335 сая ам.долларын зээлийг тус бүр олгосон юм.
 
Г.Доржханд
 
Холбоотой мэдээ