top banner

Зул сарын мэндчилгээний хамгийн жижиг картыг зохион бүтээжээ


2017-12-19 14:23:00
Зураг
ЛОНДОН./Би-Би-Си/. Их Британийн  эрдэмтэн судлаачид Зул сарын мэндчилгээний хамгийн жижиг картыг хийжээ.

“Би-Би-Си” телевиз мэдээлснээр, Лондон хотод төвтэй Их Британийн Физикийн үндэсний хүрээлэнгийн судлаачид өчигдөр мэдэгдэл хийхдээ “Бид Зул сарын мэндчилгээний хамгийн жижиг картыг зохион бүтээсэн. Бидний энэ картнаас 200 сая гаруй ширхгийг нийлүүлсэн нь шуудангийн нэг стандарт карттай тэнцэнэ” гэсэн байна.
 
Энэхүү Зул сарын мэндчилгээний хамгийн жижиг карт нь 15 микрометр өргөнтэй бол 20 микрометр урттай аж. Метрийг сая хуваасны нэгийг 1 микрометр гэнэ. Тус карт нь өмнө нь “дэлхийн хамгийн жижиг карт” гэгдэж байсан, одоогоос долоон жилийн өмнө Их Британийн Глазгогийн их сургуулийн инженерүүдийн зохион бүтээсэн  картнаас 10 дахин жижиг гэнэ.

Шинэ картыг хийхдээ цахиурын нитрид, цагаан алт болон ион гэрэл ашигласан аж. Картны нүүрэн дээр цасан хүн дүрсэлж, доод талд “Зул сарын баярын мэнд хүргэе!” гэж бичжээ.
 
Г.Доржханд

Сурталчилгаа
Монгол брэнд