top banner

Нөөцийн өвсийг малчдад удахгүй хүргүүлж эхэлнэ


2017-12-19 13:00:15
Зураг
Төв /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Баянчандмань нутгаар их хэмжээний цасан бүрхүүл тогтож зудын байдалд хүрсэн гэдгийг сумын удирдлагууд хэлж байна.

"Өнгөрсөн зун Баянчандмань сумын хэмжээнд гантай байснаас болж хадлан тэжээлийн гарц тааруу байсан ч малчид өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хадлан тэжээлийн 80 хувийг бүрдүүлсэн. Бэлчээрийн даац 3.6 дахин хэтрэлтэй сумын тоонд багтдаг ч өнөөдрийн байдлаар 12 малчдын бүлгийн 523 өрхийн 45249 тоо толгой мал тус суманд өвөлжиж байна. Цас их байгаагаас найман өрхийн 1700 орчим тоо толгой мал отроор байна" гэж сумын Засаг дарга Б.Самбуу хэллээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ, “өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сумын аюулгүй нөөцөд 56 тн өвс, 10 тн тэжээл бэлтгэн нөөцөлсөн. Нөөцийн өвсийг малчдад удахгүй хүргүүлнэ. Малчид бүлэг, бүлгээр нэгдэж олон малын гарз, хохиролгүй өвлийг давахаар анхаарч ажиллаж байна” гэв. 

Т.Есүхэйтөмөр

Сурталчилгаа
Монгол брэнд