top banner
Шуурхай мэдээ

Улиастайд "Сайн хашаа" хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ


2017-12-18 16:29:39

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Y хуралдаанаар найман асуудал хэлэлцжээ. Тус хуралдаанаар Завхан аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлийн хөрөнгийн эх үүсвэр 27202,7 сая төгрөгийг зарцуулахаар баталжээ.
Төсвийг дэлгэрүүлбэл улсын төсөв 16255,3 сая төгрөг, салбар яамны төсөв 708,8 сая төгрөг, Орон нутгийн хөгжлийн сан 1657,0 сая.төгрөг, Орон нутгийн хөрөнгө оруулалт 2762 сая.төгрөг, ОНХС/Суурь зардал/ 277,7 сая төгрөг, Орон нутгийн төсөв 236,3 сая төгрөг, Орон нутгийн замын сан 220 сая төгрөг гэх мэтчлэн эх үүсвэрээс төсвөө бүрдүүлэхээр болжээ.
Харин Завхан аймгийн төв Улиастай суманд 2018 онд олон төрлийн ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал Улаан хальст сармисны нөөц бүрдүүлж тариалалт нэмэгдүүлэхэд орон нутгийн хөрөнгө оруулалтаар 20 сая төгрөг, Улиастай хотын авто зам дагуу дугуйн зам байгуулахад ОНХО-аар 200 сая төгрөг, ногоон байгууламжийг иж бүрэн услалтын системтэй болгоход ОНХО-аар 180 сая төгрөг, Улиастай хотыг камержуулахад ОНХО-аар 140 сая төгрөгийг тус тус зарцуулахаар шийдвэрлэжээ. Мөн “Сайн хашаа” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж ОНХО-аар 50 сая төгрөг, Улиастай сумын цэвэр усны хангамжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр ОНХО-аар 40 саятөгрөг, цэвэр бохир усны тоног төхөөрөмжийг шинэчилхэд ОНХО-аар 12 саятөгрөгийг тус тус зарцуулахаар шийдвэрлэсэн байна.

Б.Мягмарсүрэн



Монгол брэнд