top banner
Шуурхай мэдээ

Малчид өөр аймагт туршлага судлах нь үр дүнгээ өгч байна гэв


2017-12-18 16:03:09
Зураг

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн малчид гурав дахь жилдээ буюу нийт таван удаагийн туршлага солилцох хөтөлбөрт хамрагджээ.
Хөтөлбөрийн хүрээнд энэ оны наймдугаар сард Завханы говийн болон урд бүсийн найман сумын малчин өрх Баянхонгор, Говь-Алтай аймагт туршлага солилцжээ. Мөн Тосонцэнгэл, Их-Уул, Сантмаргаз зэрэг зургаан сумын 24 малчин Төв аймгийн Архуст, Эрдэнэ сумын үхрийн аж ахуй, адууны аж ахуйн эрчимжсэн фермерийн үйл ажиллагаатай танилцан туршлага судлаад иржээ. Туршлага солилцох ажлыг хэд хэдэн төслийн хүрээнд аймаг орон нутгаас дэмжин хамтран ажиллажээ. Тухайлбал өнгөрсөн 11 дүгээр сарын туршлага солилцох уулзалт, сургалтыг Ногоон алт төслөөс санхүүжүүлж Завханы говийн дөрвөн сумын 13 малчин оролцжээ. Малчид өөр аймаг, сумаас туршлага судлах нь юун түрүүн малын чанар, угшилд өөрчлөлт орох, бэлчээр ашиглалт хамгаалалт сайжрах, малаа өсгөн үржүүлж бизнесийн эргэлтэнд оруулахад нь түлхэц болох сайн талтай байгаа нь өмнөх жилээс харагдаж байсныг  хөтөлбөрийг зохион байгуулагчид хэллээ.

Б.Мягмарсүрэн


Монгол брэнд