Хятад улсад 118.1 тэрбум долларын гадны хөрөнгө оруулалт оржээ

Хилийн чанадаас
dogsom@montsame.mn
2017-12-15 18:17:31
Бээжин /МОНЦАМЭ/. "Энэ оны эхний 11 сарын байдлаар Хятад улсад шинээр хөрөнгө оруулсан 30815 аж ахуйн нэгж бүртгэгдсэн ба гадны хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 118.1 орчим тэрбум ам.долларт хүрлээ” хэмээн Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фөн өчигдөр мэдэгдлээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 9.8 хувиар өссөн үзүүлэлт ажээ.
Энэхүү өндөр өсөлтөд нөлөөлсөн 4-н үндсэн шалтгаан байгаа аж.
Тухайлбал:
-Хөдөлмөр эрхлэлтийн салбарын өсөлт тогтвортой байсан ба 30.5 тэрбум ам.доллараар өссөнөөс химийн түүхий эд, химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 10.8 хувь өссөн. Мөн үйлчилгээний салбарын өсөлт 85.6 тэрбум ам.долларт хүрсэн ба энэ нь өмнөх оноос 13.5 хувь өссөн үзүүлэлт юм. Үүнээс  цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 60.7 хувь, комьпютер, хэрэглээний барааны үйлдвэрлэл 20 хувь, барилгын салбар 18.6 хувь тус тус өсчээ.    
-Техник технологийн салбар мөн л өсөлтөө хадгалж чадсан ба 8.8 тэрбум ам.доллараар өссөн нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнээс комьпютер, офиссын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 42.7 хувь, эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 27.8 хувиар өсөв. Технологийн үйлчилгээний салбарын өсөлт 26 тэрбум ам.долларт хүрч, 100.9 хувиар өссөнөөс мэдээллийн үйлчилгээний салбарын өсөлт 167 хувьд хүрчээ. 
- Хятадын төв хэсэг дэхь /газар нутгийн хувьд/ хөрөнгө оруулалт 7.6 тэрбум ам.долларт хүрсэн нь 29 хувь өссөн үзүүлэлт болжээ.
- Хятад  улсын гол хөрөнгө оруулагчид болох ХонгКонгын хөрөнгө оруулалт 20.1, Тайвань 47.2 , Япон улсын хөрөнгө оруулалт 7.4 хувиар тус тус өсөлттэй дүн гарсан байна.              
Тэрээр "Худалдааны яам цаашид үргэлжлүүлэн Төрийн зөвлөлийн бодлого шийдвэрийн дагуу улам бүр нээлттэй бодлого баримталж, худалдаа эдийн засгийн орчинг илүү тааламжтай болгож, гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр татах болно” гэдгийг онцлов.
А.Анхбаяр
 
Холбоотой мэдээ