top banner

В.Кличкогийн боксын тулаанд өмсөж байсан нөмрөг өндөр үнээр зарагджээ


2017-12-15 17:19:23
Зураг
ТАСС./МОСКВА/. Украины боксчин Владимир Кличкогийн Их Британийн боксчин Энтони Жошуатай хамгийн сүүлд тулаан хийхэд өмсөж байсан боксын нөмрөг Лондон хотод болсон дуудлага худалдаагаар 215 сая ам.доллароор зарагдсан талаар “Газета.Ru” цахим хуудас мэдээлэв.

Өдгөө 41 настай боксчин залуу Кличко дуудлага худалдаагаар олсон бүх мөнгөө сайн үйлсэд зориулах аж. Тэрбээр зодог тайлах болсноо энэ оны наймдугаар сарын эхээр мэдэгдээд байсан билээ. Кличко Олимпийн 26 дугаар наадмын боксын 91 кг-ийн жингийн аварга, Дэлхийн боксын холбооны хүнд жингийн 2000-2003, 2008-2015 оны аварга болж байжээ.
Э. Аянзаяа

Сурталчилгаа
Монгол брэнд