top banner

Крис Мартин, Дакота Жонсон нар болзож эхэлжээ


2017-12-14 18:57:48
Зураг
СПЛЕТНИК. /МОСКВА/. Их Британийн “Coldplay” альтернатив рок хамтлагийн дуучин Крис Мартин болон “Грейгийн амьдралын 50 сүүдэр” киноны гол дүрд тоглосон Америкийн жүжигчин бүсгүй Дакота Жонсон нар болзож эхлэх болсон талаар “СПЛЕТНИК” цахим хуудас мэдээлэв.

Өдгөө 40 настай К.Мартин болон 28 настай Д.Жонсон нар өнгөрсөн сард Израильд болсон Австралийн дуучин Ник Кейвийн тоглолтон дээр хамтдаа байсан нь хэвлэлийнхний хараанд өртөж, тэднийг болзох болсон талаар шуугиж эхэлсэн аж.  

Дуучин К.Мартин АНУ-н жүжигчин Гвинет Палтроутай 2003 оны 12-р сарын 5-нд гэрлэж 2 хүүхэдтэй болсон бөгөөд тэд 10 жил хамтдаа амьдарсны эцэст 2014 оны 3 дугаар сард салалтаа зарласан байна. Гэсэн хэдий ч тэд сайн найзууд шиг харилцаатай байдаг гэнэ. Үүний дараа тэрбээр олон бүсгүйтэй уулзаж байсан хэдий ч “Өлсгөлөн тоглоом” киноны од Женнифер Лауренстай хамгийн дотно үерхэж байсан аж. Харин жүжигчин Дакотагийн тухайд гэвэл тэрбээр найз залуу Мэтью Хитээсээ өнгөрсөн зун салсан байна.
Э. Аянзаяа

Сурталчилгаа
Монгол брэнд