top banner

АНУ ирэх онд зэвсэгт хүчний алба хаагчдынхаа тоог нэмэгдүүлнэ


2017-12-13 16:44:08
Зураг
МОСКВА. /РИА Новости/. АНУ сүүлийн долоон жилийн хугацаанд анх удаагаа зэвсэгт хүчний алба хаагчдынхаа тоог нэмэгдүүлнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн байна.

“Цэргийн төсөв бол бидний үндсэн зэвсэг болох манай цэргүүдэд томоохон хөрөнгө оруулалт болно” хэмээн Д.Трамп хэлжээ.

Мөн тэрбээр сүүлийн найман жилийн хугацаанд цэргийнхний цалинг их хэмжээгээр нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Одоогоор АНУ-ын Зэвсэгт хүчинд ойролцоогоор 1,4 сая цэргийн албан хаагч, 684 000 энгийн ажилтан байгаа бөгөөд 990 мянга гаруй хүн бэлтгэл нөөцөнд байгаа аж.

АНУ-ын Батлан хамгаалахын яаманд нийт 692 тэрбум ам.долларын зардал төсөвлөснөөс Европт “Оросын түрэмгийллийг тогтоон барих ажиллагаа"-нд зориулан 4,6 тэрбум ам.долларыг гаргах аж.
Э. Аянзаяа

Монгол брэнд