top banner
Шуурхай мэдээ

БНАСАУ дахь хүний эрхийн асуудлыг авч хэлэлцсэнийг буруушаав


2017-12-12 10:46:13
Зураг
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. БНАСАУ-д "улс төр болон цэргийн мөргөлдөөн"-д АНУ болон түүний холбоотнууд ялагдсан гэж Пхеньян үзэж байна.  НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ дахь хүний эрхийн асуудлаар  өчигдөр буюу даваа гарагт хуралдсантай холбогдуулан БНАСАУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн газраас бичгээр гаргасан мэдэгдэлд энэ тухай дурдсаныг ТАСС агентлаг уламжлав.

Уг мэдэгдэлд “БНАСАУ-ын  хүний эрхийн асуудлыг  АНУ болон бусад дайсагнагсан хүчин Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанаар оруулснаараа манай улсын эрх баригчдыг айлган сүрдүүлж байна гэж бодож байвал эндүүрэл. Тэдний жигшүүртэй хуйвалдаан нь манай улсыг айлган сүрдүүлж чадахгүй. Аюулгүйн Зөвлөл ийм хуралдаан хийснийг бид эрс эсэргүүцэж байна. Энэ хуралдаан нь манай улстай хийсэн улс төр болон цэргийн мөргөлдөөнд ялагдсан хүчнүүд цөхрөнгөө барсны илрэл юм” гэсэн байна.

Мөн уг мэдэгдэлд "Энэ хуралдаан нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл АНУ-ын гар хөл болсныг нотлон харуулахын зэрэгцээ тус зөвлөлд олон улсын хамтын нийгэмлэгийн итгэх итгэлийг нь "навс" унагаалаа" гэжээ.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Умард Солонгосын хүний эрхийн асуудлаар хуралдаан  хийх шаардлагатай эсэх асуудлаар санал хураалт явуулахад  Орос, Хятад болон Боливи улс эсэргүүцсэн аж. Өөрөөр хэлбэл, өчигдрийн хуралдаанд тус гурван улс оролцоогүй байна.

 
 Э. Аянзаяа

Монгол брэнд