top banner
Шуурхай мэдээ

МҮБХ-ны чансааг О.Хангай харцага тэргүүлсээр байна


2017-12-12 09:52:25
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос шинэчлэн гаргасан бөхчүүдийн чансаагаар Монгол Улсын харцага О.Хангай тэргүүлсэн хэвээр байна.
Харин Монгол Улсын харцага
Б.Бат-Өлзий чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ. 2017 оны цагаан сараас эхлэн наадам, Ардчилсан хувьсгалын 28 жилийн ойн барилдааныг оролцуулан нийт 23 барилдааны чансааг тооцож гаргаснаар эхний 10 бичигдэж байгаа бөхчүүдийг танилцуулж байна.
Нэгд.
Оргихын Хангай у.х 26778 оноотой, хоёрт. Баярхүүгийн Бат-Өлзий у.х 24969, гуравт. Өлзийтогтохын Бат-Орших у.г 19872, дөрөвт. Нэгдэлийн Жаргалбаяр у.з 17151, тавд. Намсрайжавын Батсуурь у.а 16778, зургаад. Баатархүүгийн Пүрэвсайхан у.з 14542, долоод. Эрдэнэбатын Даш у.н 13380, наймд. Рэнцэнбямбын Пүрэвдагва у.а 12683, есд.Төрөөгийн Баасанхүү у.х 12605, 10 дугаарт. Цэдэвийн Содномдорж у.а 12515 оноотой тус тус эрэмбэлэгджээ.
 

Д.Өлзий


Монгол брэнд