top banner

Р.Т.Эрдоган, В.Путин нар Анкарад хэлэлцээ хийв


2017-12-12 08:11:28
Зураг
АНКАРА. /Анадолу/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар өчигдөр орой Туркийн нийслэл Анкара хотноо уулзсан тухай “Анадолу” агентлаг мэдээллээ.
 
Орон нутгийн цагаар 12 дугаар сарын 11-ний буюу өчигдөр оройн 7:45 цагт Туркийн Ерөнхийлөгчийн өргөөнд хоёр улсын удирдагчид уулзаж, нэг цагийн турш хоёр талын харилцаа, бүс нутгийн болоод олон улсын өмнө тулгамдсан асуудлууд, ялангуяа Сирийн асуудаар санаа бодлоо солилцсон байна.

Уулзалтын дараа В.Путин болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчдийн хамт Р.Т.Эрдоган оройн зоог барьжээ.

Тус хоёр улсын удирдагчид үүнээс өмнө хамгийн сүүлд энэ оны 11 дүгээр сарын 22-нд Оросын Сочи хотноо уулзаж, Ираны төлөөлөгчдийн хамт Сирийн асуудлыг авч хэлэлцэж байсан юм.
Г.Доржханд

Монгол брэнд