top banner

Умард Солонгос хоёр хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байна


2017-12-11 19:21:19
Зураг
МОСКВА. /Ройтерс/. Умард Солонгос хоёр хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байна гэж Оросын эх сурвалж мэдээлснийг “Ройтерс” агентлаг уламжлав.
 
Тус агентлагийн мэдээлснээр, Оросын Засгийн газраас санхүүжилт авдаг “Россиская Газета” сонины өнгөрсөн баасан гарагийн дугаарт цэргийн шинжээч Владимир Круцалев ярилцлага өгөхдөө Умард Солонгос хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байгаа тухай дурдсан байна.

В.Круцалев саяхан Умард Солонгост айлчилж, тус улсын Сансар судлалын газрын албаны хүмүүстэй уулзсан аж. 100 орчим кг жинтэй, цэргийн зориулалт бүхий ажиглалтын хиймэл дагуул болон 1 тн гаруй жинтэй харилцаа холбооны хиймэл дагуулыг тойрог замд удахгүй оруулахаар төлөвлөж байна гэж уулзалтын үеэр Умард Солонгосын албаны хүмүүс түүнд хэлсэн байна.

В.Круцалевын үзэж буйгаар, Умард Солонгос пуужингийн технологио улам бүр боловсронгуй болгохын тулд эдгээр хиймэл дагуулыг хөөргөхөөр төлөвлөж байгаа бололтой.
Г.Доржханд
 


Монгол брэнд