top banner

Баян-Өлгий аймагт 50 ортой хүүхдийн эмнэлэг баригдана


2017-12-11 11:55:41
Зураг

Баян-Өлгий МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотод улсын төсвийн хөрөнгө оруулалтын таван тэрбум төгрөгөөр 50 ортой хүүхдийн эмнэлэг барихаар болжээ.

Тус эмнэлэг нь он дамжин баригдаж,  2020 онд ашиглалтад орох ажээ. Барилгын эхний санхүүжилт болох 500 сая төгрөг 2018 оны улсын төсөвт тусгагдсан байна.

Баян-Өлгий аймгийн хувьд 1000 хүн амд ногдох төрөлтийн түвшин 28,3 промиль буюу бусад аймгуудтай харьцуулахад өндөр юм. Түүнчлэн хүүхдийн эндэгдлийн тоогоор /32,1 промиль/ улсад мөн тэргүүлдэг аж. Тийм учраас хүүхдийн эмнэлэг барьж, эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах асуудлыг аймгийн үе үеийн удирдлагууд холбогдох газруудад байнга тавьж  ирсэн байна. Гэвч улсын эдийн засгийн байдлаас шалтгаалан хойшлогдсоор иржээ.

Ийнхүү санхүүжилтийн асуудал шийдэгдсэнээр хүүхдийн эмнэлгийн барилгын ажил ирэх хавраас эхлэхээр болжээ.
 

Ө.Нурболат


Монгол брэнд