top banner
Шуурхай мэдээ

ЕАБХАБ-ын сайд нарын уулзалтад ГХ-ны сайд Д.Цогтбаатар оролцож байна


2017-12-11 11:17:34
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 24 дүгээр уулзалт Бүгд Найрамдах Австри Улсын нийслэл Вена хотноо энэ сарын 7-8-ны өдөр боллоо.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Сайд нарын уулзалтад хандаж манай улсын байр суурийг илэрхийлж хэлсэн үгэндээ Европын Холбооны зүгээс Монгол Улсыг татварын ил тод бус тогтолцоотой улс орнуудын “хар жагсаалт”-д багтаасан нь үндэслэл султай алхам болсонд харамсаж байгаагаа илэрхийлсэн. Мөн Европын Холбооны гишүүн орнуудын төлөөлөгчдийн тэргүүн тухайлбал, Унгарын Гадаад хэргийн сайд, Австри, Румыны Гадаад хэргийн дэд сайд, Португалын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Дани, Европын Холбооны төлөөлөлтэй тус тус уулзалт хийж, ЕХ-ны дээрх шийдвэрийг буруушааж, асуудлыг нягтлан үзэх, түүнийг өөрчлөх арга замын талаар ярилцав.

Сайд нарын уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ, Казахстан, Киргизийн Гадаад хэргийн сайд нар, ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЮНИДО-гийн Ерөнхий захирал, Олон улсын хөгжлийн ОПЕК-ийн сангийн тэргүүнтэй тус тус уулзалт хийж, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов.


Монгол брэнд