top banner
Шуурхай мэдээ

Баян-Өлгий аймгийн зарим нутагт хүн, мал усгүйдэж байна


2017-12-08 11:48:45
Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Хошгарлых, Дүнгэрлэг, Толбо сумын Силаш, Наран, Хашаат, Алтанцөгц сумын Боосын уул, Улаанхус сумын Хар уулын орчмоор цас ороогүйн улмаас усны хомсдол үүсч харын зуд тохиолдож эхэлж байгаа ажээ. Эдгээр нутагт 270 орчим айлын 90 мянга гаруй толгой мал өвөлжиж байна. 

Албаны хүний хэлснээр одоогоор дээрх газруудад худаг гаргах боломжгүй гэнэ. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн ихэнх хэсгээр цас орох тул малын усны хомсдол арилна гэсэн хүлээлттэй байна.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар тус аймгийн Алтай, Буянт, Сагсай, Улаахус, Цэнгэл, Толбо, Дэлүүн, Булган сумдын уулархаг газраар 0,5-9 см-ийн зузаан цастай байна. Агаарын температурын хувьд шөнөдөө  -16-28 хэм, өдөртөө -10 -6 хэмийн хүйтэн байгаа аж. 

Ө.Нурболат

Монгол брэнд