top banner
Шуурхай мэдээ

Ихэнх нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна


2017-12-08 08:39:51
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Маргааш төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн  зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

Салхи 9,10-нд говь тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст хүйтэн Дархадын хотгор болон Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө  20-25 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө  7-12 градус хүйтэн байна.


Монгол брэнд