top banner
Шуурхай мэдээ

320 хүүхдийн хичээлийн шинэ байр ашиглалтад орлоо


2017-12-07 22:59:34
Зураг
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын Ерөнхий Боловсролын тавдугаар сургуулийн 320 хүүхдийн хичээлийн шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд болон үе үеийн төгсөгчид, ахмад багш, ажилчид хүрэлцэн ирсэн юм.
Улаангом сумын Ерөнхий Боловсролын тавдугаар сургууль нь 1964 онд байгуулагдсан 53 жилийн түүхтэй Увс аймгийн ууган сургуулиудын нэг юм. Тус сургууль нь 31 багш, 22 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн 120 хүүхдийн дотуур байранд одоогоор 73 хүүхэд амьдарч байгаа аж.
Улаангом сумын нэгдүгээр баг буюу Чандманьд баригдсан уг сургуулийн Спорт заал нь сурагчид бэлтгэл хийсний дараагаар усанд орох боломжтой шүршүүртэйгээрээ баруун таван аймагтаа анхдагч болжээ. Уг сургууль нь хоёр жил гаруйн хугацаанд баригджээ.
Б.Батхүү

Монгол брэнд