top banner
Шуурхай мэдээ

Унгараар дамжин ЕХ-ны улс руу нэвтрүүлнэ гэсэн мэдээлэлд хууртахгүй байхыг сэрэмжлүүлэв


2017-12-07 19:47:12
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол иргэд Унгар, Серби болон Унгар, Украины хоорондох хилээр дамжин Европын Холбооны улсууд руу визгүйгээр нэвтрэх гэж байгаад баригдсан тохиолдол хэд хэдэн удаа гарсантай холбогдуулан Будапешт дэх Монгол Улсын ЭСЯ-наас сэрэмжлүүлэг гаргажээ. 

Сэрэмжлүүлэгт "Унгар улсын Засгийн газраас тус улсын аюулгүй байдлыг хангах, хууль бус цагаачид, дүрвэгчдээс хамгаалах зорилгоор сүүлийн жилүүдэд хилийнхээ шугамын дагуу тор татан төмөр хашлага барьж, камер болон хүний биеийн дулааныг мэдэрдэг тоног төхөөрөмж суурилуулсан бөгөөд нисдэг тэрэг болон нохойтой эргүүл тогтмол хяналт хийж, хил зөрчигчдийн эсрэг тууштай арга хэмжээ хэрэгжүүлж байгаа болно. Иймд Унгар улсаар дамжин Европын Холбооны улс руу нэвтрүүлж өгнө, зуучилж өгнө гэмт хэргийн шинжтэй зар, мэдээлэлд хууртахгүй байхыг зөвлөж байна" гэжээ.
Н.Туяа

Монгол брэнд